Хятад улсын дарга Ши Жиньпин 21-нд видео хэлбэрээр Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны жилийн ээлжит чуулганд үг хэлж, дэлхийн аюулгүйн санаачилга дэвшүүлж, аюулгүй байдал бол хөгжлийн угтвар нөхцөл юм, хүн төрөлхтөн бол аюулгүй байдлын салгаж болшгүй нэгдмэл цогц юм гэж илэрхийлсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд орж байна. Энэ санаачилга бол Хятадын талын дэвшүүлсэн бас нэгэн олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн юм. Хүн төрөлхтөн урьд нь байгаагүй өөрчлөлт хувиралтыг туулхалад Хятадын оюун ухааныг хандивлаж Азийн болон дэлхийн эрэлт хэрэгцээг хангасан юм гэжээ.
Ши Жинпин даргын 2013 оноос нааш Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад 5 удаа хэлсэн үгийг эргэлцүүлбэл аюулгүй байдал нь түлхүүр үг байсаар ирсэн юм. Энэ оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үеэр аюулгүйн асуудал улам хурцаар тавигдаж байна. НАТО тасралтгүй зүүн тийш өргөжсөөс болж Украины хямрал үүсэж, Америк дэлхийн хэмжээнд хань хамсаатан татаж сөргөлдөөн үүсгэж, энх тайван дэлхий дахинд улам ховор нандин болж байна.
Зангилаагийн энэ цаг мөчид Ши Жиньпин дарга дэлхийн аюугүй байдлын санаачилга дэвшүүлсэн нь талуудад тулгам шаардлагатай зохицуулах төсөл хангаж буй юм. Эн нь жинхэнэ олон талт үзлийг харуулж, дэлхийн аюулгүй байдал ахиулахад үйлчилж, дэлхий дахинд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд баталгаа хангаж буй юм. Америкийн Хятад Америкийн харилцаа судлалын төвийн судлаач Сураб Гупта хэлэхдээ, Ши Жиньпин олон талт үзэл болон дэлхийн хөгжлийн тухай ярьсан нь маш их цагаа олсон зүйл юм гэжээ.
Бодит агуулгаас нь харвал энэхүү санаачилга нь хамтаар байгуулах, ерөнхийлөн засах, хамтран ажиллах, аюулгүй байдлын тогтвортой үзэл баримтлал баримтлах зэрэг 6 зарчим болон улс орнууд харилцан бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, НҮБ-ын дүрэм зорилт зарчмыг баримтлах, олон орны аюулгүйн зүй зохистой анхаарлыг хүндэтгэх, санал зөрөлдөөн болон маргааныг зөвшилцөл болон энх тайвны аргаар зохицуулах, уламжлал болон уламжлалт бус аюулгүйн салбарыг нэгдэлтэй хамгаалах, ганц талт үзлийг эрс эсэргүүцэх, улс төрийн бүлэглэлийн мөргөлдөөнийг эрс эсэргүүцэх, урт гарын харьяаллыг эсэргүүцэх зэргийн дэвшүүлсэн нь хүн төрөлхтний бодит аюулгүй байдал болон ирээдүйн урт удаан амгалан тайван байдлыг харгалзаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын салбарын амьд жишээ болж буй юм.