Орос, Украины удирдагчидтай хэлэлцээ хийхийг хүсжээ
2022-04-21 14:54:30
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш саяхан Орос болон Украинаас НҮБ-д суугаа төлөөлөгчдөд тус тус захидал бичиж, эл хоёр оронд айлчилж, төрийн тэргүүн нартай нь уулзаж, энхийг тогтоох тухай нүүр тулан зөвшилцөхийг хүсэж байгаагаа мэдэгдсэн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Степане Дуджаррик 20-нд мэдэгдлээ.

Степане Дуджаррик мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ, яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эртхэн энх тайван байдал тогтоох, “НҮБ-ын дүрэм болон олон улсын хуульд суурилсан олон талт үзлийн ирээдүй”-г биелүүлэх тухай Орос, Украины удирдагчидтай зөвшилцөхийг Антонио Гутерриш хүссэн. Тэрээр, Орос болон Украин бол НҮБ-ыг үүсгэн байгуулагч орнууд байж, НҮБ-ыг эх эцэсгүй дэмжиж ирсэн гэв.

Түүнчлэн Ортодокс Христийн Амилалтын баяраар хүмүүнлэгийн үүднээс 4 хоног гал зогсоох гэрээ байгуулахыг Антонио Гутерриш 19-нд Орос, Украинд хандан уриалсан юм.

Д.Хүчитбаатар