Оны эцсээс Оросын нефтийн импортыг зогсооно
2022-04-21 14:56:19
Share
Share this with Close
youtube WeChat

Ирэх оноос Герман улс Оросоос нефть импортлохоо зогсооно гэдгээ Германы Холбооны ГХЯ-ны сайд Белл Берке орон нутгийн цагаар 20-нд мэдэгдээд, Балтын тэнгисийн орнуудад цаашид цэргийн дэмжлэг үзүүлэхээ амлажээ.

Тэрээр мөн өдөр Ригад Балтын тэнгисийн гурван орны Гадаад хэргийн сайд нартай зөвшилцөл хийсний дараа, Оросын эрчим хүчинд найддаг байдлаасаа бүрмөсөн ангижрахаар Герман улс төлөвлөж байна гэж мэдэгдлээ. Үүнээс өмнө Европын холбоо ОХУ-д нүүрс импортлохыг хориглох шийдвэр гаргаж байсан юм. Германы дэд канцлер бөгөөд Эдийн засаг, цаг уурын хамгаалалтын сайд Хабекийн хэлснээр, Герман улс энэ оны эцсээс өмнө Оросоос нефть импортлохоо бүрмөсөн зогсоох төлөвлөгөөтэй байгаа ч байгалийн хийн импортын хувьд Герман улс бүрмөсөн "ангижирна" гэдэг тийм ч амар явдал биш юм. \Ренчинсоо\