“Шинэ цаг эриний Хятадын залуучууд” цагаан ном нийтлэв
2022-04-21 14:31:50
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ жил Хятадын Коммунист Залуучуудын Эвлэл байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бол 4-р сарын 21-нд Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас “Шинэ цаг эриний Хятадын залуучууд” нэртэй цагаан ном нийтэлжээ. Энэ бол БНХАУ байгуулагдсанаас нааш залуучуудын тухай хамгийн анхны тусгай цагаан ном гэдгээрээ онцлог юм.

Цагаан номд: Шинэ цаг эриний Хятадын залуучууд хөгжил дэвшлийн хамгийн сайхан цаг үед өсөн өндийж байгаа болохоор хөгжлийн хамгийн таатай боломж, баталгааг эдэлж байна. Түүнчлэн энэ цаг эриний залуучууд үзэл баримтал, хүсэл тэмүүлэл нь тодорхой байж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхээр дамжин нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцон, үндэстнүүдээ сэргээн мандуулах том үүргийн ачааны хүндийг үүрэх авьяас чадварыг бүрдүүлж байна. Залуучууд өөрийн тухайлсан ажлын байрандаа гавшгайлж, хатуу бэрхийг хамгийн түрүүнд сөрж тэмцэн, анхан шатанд гүнзгийрэн ажиллаж байна. Мөн олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, “найзын хүрээ” нь ирэх тусмаа өргөжин тэлж, дэлхий нийттэй нэгдэн, нийтлэг сайхан дэлхий ертөнцийг байгуулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна гэжээ.