Борис Жонсон Консерватив Намын даргаар ирэх сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ
2022-04-21 15:17:24
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 20-ны өдөр, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ, дараагийн бүх нийтийн сонгуульд Консерватив Намын даргын хувиар оролцох төлөвлөгөөтэй байна гэжээ.

Хэдийгээр цар тахлын хөл хорионы дэглэмийг зөрчиж, ерөнхий сайдын ордон буюу Даунинг Стритэд төрсөн өдрийн баяр тэмдэглэсэн хэргээр Борис Жонсонд маш их дарамт тулгарч байгаа ч цагдаагийн байгууллагын шалгалтаас болж албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ тэрээр саяхан Энэтхэг зүг нисэхээсээ өмнө мэдэгджээ. Түүнчлэн Их Британийн парламентын доод танхим энэ сарын 21-нд Борис Жонсон парламентыг төөрөгдүүлсэн эсэхээр шалгалт хийх тухай санал хураалт явуулахаар төлөвлөж байсан юм.

Д.Хүчитбаатар