Японы удирдагч Ясукуни сүмд тахил өргөжээ
2022-04-21 20:12:43
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжид мэдээлснээр, "Хаврын  ээлжит их тахилга" гэгчийн  үеэр Ясукуни сүмд Японы удирдагч тахил өргөсөн бөгөөд засгийн болон парламентын зарим гишүүн мөргөл үйлджээ. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлийн төлөөлөгч Ван Вэньбинь 21-ний ээлжит хэвлэлийн бага хуралд, Хятад улс уг үйлдлийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд төв чангаар харьцах болно гэжээ.  

Ван Вэньбинь хэлэхдээ, Ясукуни сүм бол Японы милитаризмын гадаад руу чиглэсэн түрэмгийллийн дайныг дэгдээсэн үзэл санааны багаж хэрэгсэл, бэлгэдэл бөгөөд дэлхийн 2-р дайнд гэмт хэрэг үйлдсэн А зэрэглэлийн  гэмт хэрэгтнүүдийг тахиж байдаг. Японы талын энэхүү үйлдэл нь  түрэмгийлсэн түүхэндээ гажуу байр суурьтай байхыг дахин харуулж байна. Иймийн тул Хятад улс Японы талыг түрэмгийлсэн түүхэндээ зөв байр сууриар хандан, бодит үйл ажиллагаагаараа Азийн хөрш орнууд болон олон улсын нийгэмлэгийн итгэлийг сэргээхийг хүсэж байна гэжээ.