Их Британийн хүүхдүүдэд хариу захиа илгээв
2022-04-21 20:00:44
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Их Британийн Фрэнсис·Холланд сургуулийн бага ангийн сурагчдын цаг уурын өөрчлөлтийн асуудлаар бичсэн захидалд хариу өгсөн байна.

Ши Жиньпин захидалдаа, дэлхийн бөмбөрцөг бол том гэр бүл, хүн төрөлхтний  нэгдэл юм. Уур амьсгалын өөрчлөлт нь бүх хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилт бөгөөд хүн төрөлхтөн үүнийг даван туулахын тулд хамтран ажиллах ёстой гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятадын үндэстэн эрт дээр үеэс байгаль дэлхийгээ дээдлэн хайрладаг. Бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч, "Цэвэр ус цэнхэр уулс бол алт мөнгөн уул" гэдгийг онцолсоор ирсэн бөгөөд  энэ үзэл ойлголт өнөөдөр Хятадын иргэдийн сэтгэлд шингэсэн байна. Байгаль, экологийн орчноо алаг нүдний цэцгий мэт хамгаалж, ногоон хөгжлийг идэвхтэй дэмжин, үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулахыг нийгэм нийтэд шаардаж байна. Хятад улс цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд урьд өмнө байгаагүй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд гайхалтай үр дүнд хүрч байна. Цаашид ч илүү их үр дүнд хүрэх болно гэжээ.
Ши Жиньпин захидалдаа, Хятадын бүх шатны сургууль экологийн соёл иргэншлийн боловсролыг чухалчилдаг. Хятадын бага ангийн сурагчид бүгд эрчим хүч хэмнэх зуршилтай болж байгаа бөгөөд байгаль орчинд ээлтэй зөв дадлыг суралцаж байна. Та нар боломжтой үедээ Хятадад айлчилж, дэлхийн хамгийн том салхи, нарны цахилгаан станц, хамгийн өргөн уудам таримал ой хөвч болон үзэсгэлэнтэй үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй танилцахыг урьж байна. Та нар Хятад улсын бага сургуулийн сурагчидтай харилцаж, бүгдээрээ ногоон хөгжлийн үзэл ойлголттой болж, том болоод хүн төрөлхтний сайн сайхан гэр орныг идэвхтэй бүтээн байгуулахыг хүсэн сайшааж байна гэжээ.