Ассошиэйтед Пресс болон Францын медиа агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 21-ний өглөө Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурвас дахь Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний (Хамас) цэргийн төхөөрөмжид агаараас цохилт өгчээ.
"Израиль Таймс"-ийн мэдээлснээр, 21-ний үүрийн 2 цагт Газын зурвасаас Израиль руу довтолсон дөрвөн пуужинг Израилийн цэргийн "Барзел Кипат" хамгаалалтын систем замаас нь тосож устгажээ. Тэгвэл Газын зурваст хийсэн агаарын цохилт бол Газын зурвас дахь Палестины зэвсэгт хүчин Израиль руу пуужингаар довтолсны хариу арга хэмжээ гэж Израилийн арми мэдэгджээ.
Д.Хүчитбаатар