Аюулгүй байдлын салбар дахь практик
2022-04-21 20:31:46
Share
Share this with Close
youtube WeChat

21-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бо-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны жил тутмын чуулга уулзалтын нээлтийн ёслолд  үндсэн илтгэл тавьж, дэлхийн аюулгүй байдлын талаарх санаачилга дэвшүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, энэ бол олон улсын нийтийн хүртээл болгож Хятадын дэвшүүлсэн санаачилга бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалын аюулгүйн салбар дахь амьд практик юм гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-д зургаан талын үзэл баримтлалыг баримталдаг. Бид НҮБ-ын платформ, олон талт болон хоёр талын арга хэлбэрээр тус санаачилгын талаар санал бодлоо гүнзгий солилцож, харилцан санаа оноо гаргаж, хүчээ нэгтгэн, санаачилгыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Бид олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэж, дэлхийн энх тайван, амгалан тогтуун байдлыг хамгаалахад оюун ухаан, хүчин чадлаа оруулахад бэлэн байна гэжээ.