Хоёр Солонгосын удирдагчид захидал солилцжээ
2022-04-22 09:44:03
Share
Share this with Close
youtube WeChat

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун 20-ны өдөр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Иний захидлыг хүлээн авсны дараа 21-ний өдөр хариу захидал илгээжээ.
Мүн Жэ Ин захидалдаа БНАСАУ, БНСУ-ын удирдагчид нар хүнд хэцүү нөхцөлд Солонгосын хойгт энх тайван тогтоох, хоёр Солонгосын хамтын ажиллагааг ахиулахын тулд хамтдаа хүчин чармайлт гаргасныг дурдаад, албан тушаалаа өгсний дараа ч Солоннгосын хойгийн энх тайвны төлөө үргэлжлэн хүчин чармайлт гаргахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Харилцан итгэл найдвар тавьж, байнга хүчин чармайлт гаргах нь хоёр Солонгосын харилцаа үндэстний хүсэл эрмэлзэлд нийцэн улам наашатй сайн хөгжиж чадна гэж тэд санал нэгтэй үзсэн бөгөөд хоёр орны удирдагчид захидал солилцож байгаа нь гүн зузаан итгэлцэл, найрамдлыг харууллаа хэмээн эх сурвалжид дурджээ. \Ренчинсоо\