Украины асуудлаар Хятад улс аль алийг нь ч дэмжиж эсэргүүцээгүй
2022-04-22 20:35:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 22-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Украины асуудлаар Хятадын тал хэн алиныг нь дэмжих гэсэн учир огт байхгүй гэжээ.   

Эх сурвалжид мэдээлснээр, Чехийн өндөр албан тушаалтай дипломатч хэлэхдээ, Украины нөхцөл байдал дор Хятад Орос хамтын ажиллагаа явуулбал Хятад Европын харилцаанд нөлөөлөх болно гэжээ. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь дээрх байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс хэрэг учрын үнэн бодит байдлыг чухалчлан үзсээр ирсэн бөгөөд бие даан дүгнэлт гаргадаг гэжээ. 

Тэрээр, Украины асуудлын хувьд бид шударга ёсыг л дэмжиж, энх тайван байдал хүрэхийг хүсэж, холыг бодож буйгаас биш хэн алиныг нь дэмжих гэсэн учир огт байхгүй гэжээ.