Био цэрэгжлийн үйл ажиллагааны талаар АНУ тайлбар хийх ёстой
2022-04-22 20:41:10
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 22-ны  ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, биологийн зэвсгийн тухай конвенцод гарын үсэг зурсан орнуудын нэг  АНУ дүрэм журмыг мөрдөх талаар үлгэр жишээ үзүүлэх ёстой болохоос биш эсрэг үйлдэл хийх ёсгүй. Био цэрэгжлийн үйл ажиллагааны талаар тодорхой тодруулга хийж, олон талт шалган байцаах механизм бий болгохыг дангаараа эсэргүүцэхээ зогсоохыг Хятад улс дахин шаардаж байна гэжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч  Мария Захарова дахин мэдэгдэхдээ, АНУ-ын батлан хамгаалах яам Украинд био цэрэгжлийн үйл ажиллагаа явуулах бичиг баримтыг ОХУ-ын арми олсон. ОХУ-ын тал үүнийг  НҮБ болон бусад олон улсын байгууллагад нээлттэй болгосон бөгөөд АНУ-ын тал нарийн тодорхой тайлбар хийхийг шаардаж байна гэжээ.  

Жао Лижянь хэлэхдээ, био цэрэгжлийн үйл ажиллагааны талаар АНУ одоо хүртэл үнэмшилтэй хариу өгөөгүй учраас олон улсын хамтын нийгэмлэгийг түгшүүртэй байдалд оруулсан гэжээ.