Азийн ирээдүйн тухай Ши Жиньпин ийн ярив
2022-04-22 16:53:22
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 21-нд болсон Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны чуулган дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Сорилтыг хамтаар давж, ирээдүйг хамтдаа цогцлооё” сэдвээр видео илтгэл тавьсан юм. Түүний хэлсэн онцлох үгнүүдийг жагсаавал:

△2021 оны 11-р сарын 7, Хятадын олон улсын импортын 4-р экспогийн Японы Канон, Өмнөд Солонгосын Самсунг, Афганистаны хивс, Таиландын хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний павильон

△2021 оны 11-р сарын 7, Хятадын олон улсын импортын 4-р экспогийн Японы Канон, Өмнөд Солонгосын Самсунг, Афганистаны хивс, Таиландын хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний павильон

“Азийн гайхамшиг”: Өнгөрсөн хэдэн арван жилд Азийн бүс нутаг ерөнхийдөө тогтвортой байж, эдийн засаг тасралтгүй хөгжиж, улмаар “Азийн гайхамшиг”-ийг бүтээсэн юм. Ази тив өөдтэй байж л дэлхий нийт улам сайн хөгжинө. Тиймээс бид Ази тивээ улам сайн сайхан бүтээн байгуулж, уян хатан чанар, оюун ухаан, эрч хүчээ улам сайн харуулж, дэлхийн энх тайвныг тогтворжуулагч, эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр, хамтын ажиллагааны шинэ өндөрлөг болохын тулд чармайх ёстой.


2022 оны 3-р сарын 31, Хятадын хөрөнгө оруулалттай мангогийн хүрээлэнд элбэг ургац авсан Камбожийн тариаланчид

Нээлттэй, хүртээмжтэй: Яриа хэлцлээр “тэг нийлбэртэй тоглоом”-ыг орлуулж, нээлттэй, хүртээмжтэй хамтын ажиллагаагаар хаалттай түгжмэл байдлыг орлуулж, солилцоо, харилцан туршлага судлах замаар ганцаардмал байдлыг орлуулах нь Ази тивд байх ёстой оюун ухаан, уур амьсгал юм.

Том хөлөг онгоц:  Дэлхийн бүх улс орон “хувь тавилангийн том хөлөг онгоцон дээр сууж байна”. Давлагааг сөрөн, гэрэлт ирээдүй рүү урагшлахад заавал хамтын хичээл зүтгэх шаардагдана. Харин хэн нэгнийг далайд шидээд орхиж явж болохгүй.


2021 оны 12-р сард ашиглалтад орсон Хятад-Лаосын төмөр зам. 2022 оны 4-р сарын 3-ны байдлаар, Хятад Лаосын төмөр зам нийт 2 сая 254 мянган зорчигч, 1 сая 310 мянган тонн ачаа тээвэрлэжээ.

“Машин”:Олон улсын хамтын нийгэмлэг өдгөө ээдрээ будлиантай органик нэгдэл болсон болохоор аль нэг хэсэг, аль нэг “сэлбэг”-ийг салгавал энэхүү том “машин” тэр чигтээ эвдрэх бөгөөд түүнийг салгасан хүн өөрөө ч хохирох болно.

Вакцин:КОВИД-19-ийн вакциныг олон улсад тэгш хүртээмжтэй байлгах хэрэгтэй. Хятад улс нэгэнт 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад 2.1 тэрбум гаруй тун вакцин хангасан бол үргэлжлүүлээд Африкт 600 сая, АСЕАН-г 150 сая тун вакцинаар хангана.

2022 оны 3-р сарын 29, Хятад улсаас тусалсан КОВИД-19-ийн вакциныг Камбожийн Пномпеньд хүргэв.

Том гэр бүл: Том жижиг, хүчтэй хүчгүй, сул дорой, аль эсвэл бүс нутгийн гадна дотно гэлтгүйгээр улс орон болгон Азид эмх замбараагүй байдал үүсгэх биш, харин гэрэл гялбаа нэмэрлэж, хамтдаа энх тайван хөгжлийн замаар замнаж, харилцан зөвшилцөн, хамтран ажиллаж, хамтаар амжилтад хүрч, эв нэгдэлтэй, дэвшин хөгжсөн Азийн том гэр бүлийг бий болгох ёстой.