3-р сард банкнуудын гадаад валютын төлбөр тооцоо, ашиг орлого 169 тэрбум 900 сая юаньд хүрэв
2022-04-22 17:00:19
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 22-нд гадаад валютын хяналт удирдлагын үндэсний газрын орлогч дарга Ван Чүнь-ин танилцуулахдаа, тус газрын тоо баримтаас үзэхэд, 2022 оны 3-р сард банкнууд нийт 1 тэрбум 637 тэрбум 400 сая юанийн валютын тооцоо хийж, 1467 тэрбум 600 сая юанийн валют худалдсан бол валютын төлбөр тооцоо, ашгийн хэмжээ 169.9 тэрбум юаньд хүрсэн байна. 2022 оны 1-р сараас 3-р сар хүртэл банкнуудын хуримтлуулсан валютын төлбөр тооцоо 4193.3 тэрбум юаньд хүрсэн бол 3820 тэрбум 200 сая юанийн гадаад валютын худалдаа хийж, нийт валютын төлбөр тооцоо, ашгийн хэмжээ 373 тэрбум 100 сая юаньд хүрчээ.

2022 оны 3-р сард, банкнуудын гадаад валютыг юань болгон хөрвүүлсэн орлого 3670 тэрбум юань, гадаад валютын төлбөрийн хэмжээ 3604.4 тэрбум юань, гадаад валюттай холбоотой орлого, зарлагын ашгийн хэмжээ 65 тэрбум 600 сая юаньд хүрчээ. 2022 оны 1-р сараас 3-р сар хүртэл банкнуудын гадаад валютыг юань болгон хөрвүүлсэн орлого 10 их наяд 13 тэрбум 800 сая юаньд хүрч, гадаад валютын төлбөрийн хэмжээ 9618.1 тэрбум юань, гадаад валюттай холбоотой орлого, зарлагын ашгийн хэмжээ 395 тэрбум 700 сая юаньд хүрчээ. \Ренчинсоо\