Мариуполь хотын талаар өөр өөрийнхөөрөө ярьж байна
2022-04-22 09:40:05
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 21-нд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу Сергей Кужугетович ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Мариуполь дахь Оросын армийн үйл ажиллагааны талаар танилцуулжээ. Тэрээр, Оросын арми Мариуполь хотын Азовын гангийн үйлдвэрээс бусад газрыг үндсэнд нь хяналтдаа авсан. Гангийн үйлдвэрт бараг 2000 гаруй зэвсэгт этгээд орогнож байгаа бол гангийн үйлдвэрийг бүрмөсөн эзлэхэд бараг 3-4 хоногийн хугацаа шаардана. Цэргийн үйл ажиллагааны явцад Оросын арми болон Донецкийн орон нутгийн зэвсэгт хүчин шаардлагатай бүх арга хэмжээг авч тус хотын эгэл иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулахыг хичээсэн бол одоогоор 142 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэжээ.

Харин Мариуполь хотын ихэнх нутгийг Оросын армид алдсан, гэвч зарим бүс мөн л Украины цэргийн хяналтад байгаа гэж Украины ерөнхийлөгч Володимир Олександрович Зеленський мөн өдөр мэдэгджээ.

Д.Хүчитбаатар