Ахмад профессор нарт хариу захидал бичжээ
2022-04-22 15:28:38
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжингийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ахмад профессор нарт хариу захидал бичиж, өндөр боловсролтой улам олон боловсон хүчин бэлтгэж, гангийн үйлдвэрлэлийн инноваци, хөгжлийг дэмжиж, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжилд улам их үүрэг гүйцэтгэхийг хүсжээ.

Ши Жиньпин: Бээжингийн Шинжлэх ухаан технологийн их сургууль байгуулагдсан цагаасаа Хятад улсын гангийн үйлдвэрлэлийн хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм. Сургууль байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан танай сургуулийн хамт олонд цогтой халуун баяр хүргэж байна. Үндэстний сэргэн мандлыг биелүүлэхэд боловсрол, ёс суртахуун сайтай боловсон хүчнийг олноор шаардагдана. Тиймээс та бүхэн уламжлалаа бадруулж, өвөрмөц давуу талаа ашиглан, намынхаа удирдлага дор хүсэл тэмүүллийнхээ төлөө зоригтой тэмүүлэх авьяаслаг боловсон хүчнийг улам олноор бэлтгэхийг хүсэж байна гэжээ.

Бээжингийн Шинжлэх ухаан технологийн их сургууль бол 1952 онд байгуулагдсан Хятад улсын гангийн аж үйлдвэрийн тусгай мэргэжлийн ууган их дээд сургууль юм. Саяхан тус сургуулийн 15 ахмад профессор Ши Жиньпинд захидал бичиж, сургууль байгуулагдсан 70 жилийн хөгжил дэвшлээ танилцуулаад, эх орныхоо гангийн үйлдвэрлэлийн салбарын чансаатай хөгжилд улам олон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шийдвэр зоригоо илэрхийлсэн юм.

Д.Хүчитбаатар