1 тэрбум 520 сая юанийн хохирлыг нөхөн төлүүлжээ
2022-04-22 15:26:18
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 22-нд, Хятадын Хэрэглэгчдийн холбоо “Хятадын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажлын жил тутмын тайлан-2021”-г нийтэлж тэмдэглэхдээ, 2021 онд хэрэглэгчдээс нийт 1 сая 45 мянган удаагийн гомдол мэдүүлэг хүлээн авсан нь мөн үеийнхээс 6.4%-р нэмэгдсэн үзүүлэлт бол үндэсний хэмжээнд гомдол мэдүүлгийг зохицуулах механизмаа тасралтгүй боловсронгуй болгож, ажлын үр ашгийг сайжруулснаар 836 мянган гомдол мэдүүлгийг шийдвэрлэж, хэрэглэгчдийн хууль ёсны 1 тэрбум 520 сая юанийн хохирлыг нөхөн төлүүлсэн гэжээ.

Эх сурвалжийн дагуу, 2013-2020 онуудад Хятадын Хэрэглэгчдийн холбоо нийтдээ 5 сая 907 удаагийн гомдол мэдүүлэг хүлээн авч, хэрэглэгчдийн 7 тэрбум 760 сая юанийн гарз хохирлыг барагдуулсан бол зах зээлийн хяналт удирдлагын байгууллага хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн 960 мянган хэргийг шалган илрүүлж, 21.4 тэрбум юанийн гарз хохирлыг барагдуулсан нь 1995-2012 орнуудынхтай харьцуулахад тусбүр 118.1% болон 105.3%-р нэмэгджээ.

Д.Хүчитбаатар