Орос Украины мөргөлдөөний үр дагаврыг Европ үүрч байна
2022-04-22 20:48:49
Share
Share this with Close
youtube WeChat

Орос Украины мөргөлдөөний дараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцийг шинэ дээд түвшинд хүргэн, худалдааны хэлхээ холбоо тасарсны улмаас нийлүүлэлтийн дарамт нэмэгдэн, хэрэглэгчдийн итгэл буурч, Европын эдийн засагт ноцтой  нөлөөллөө гэж Европын комиссын эдийн засгийн комиссар Павло Жентилони 21-ний өдөр хэлсэн тухай Хятадын байр суурийг нэгэн сэтгүүлч асуулаа. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, Орос Украины мөргөлдөөн эхэлснээс хойш Европ шууд үр дагаврыг нь үүрч, дүрвэгсэд, эрчим хүч, эдийн засаг зэрэг олон хямрал ар араасаа гарч ирж байна гэжээ. НҮБ-ын дүрвэгсдийн асуудлын газар 20-ны өдөр мэдэгдэхдээ, 5 сая гаруй украинчууд хөрш Европын орнууд руу орж, урьд өмнө байгаагүй дүрвэгсдийн хямрал үүслээ. ОХУ-ын эсрэг өргөн хэмжээний хориг арга хэмжээ авсны улмаас Европын эдийн засгийн олон үзүүлэлтүүд буурч байна гэжээ.

Жао Лижянь мөн хэлэхдээ, Украины асуудлыг өдөөгч бөгөөд хамгийн том дэмжигчийн хувьд АНУ бол огт өөр дүрд тоглож байна. АНУ нь  "хүмүүнлэгийн" уриа лоозонг чанга хашхирдаг боловч   3 сарын хугацаанд Украины  12-хон дүрвэгч Америкийн дүрвэгсдийн хөтөлбөрийн дагуу тус улсад орсон юм гэжээ.