Хөдөлмөр хүчний шилжилт иргэдэд бодит үр өгөөжөө өгсөн гэв
2022-04-22 15:39:35
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 22-нд, ШУӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шюй Гүйшян хэлэхдээ, хөдөлмөр хүчийг шилжүүлэх нь засгийн газрын дэмжлэгээр хийгдэж буй ажил бөгөөд Шиньжян, ялангуяа өмнөд Шиньжяны хөдөө тосгоны илүүдэл хөдөлмөр хүчнийг ажлаар хангаж, орлогыг нь нэмэгдүүлэн, ядуурлаас ангижруулж, чинээлэг амьдралтай болгохын төлөө юм. Шиньжяны эдийн засаг, нийгмийн хөгжил, тэр дундаа өмнөд Шиньжяны бүс нутгийн хөгжил харьцангуй хоцрогдонгуй байж, Хятадын бусад мужууд шиг олон аж үйлдвэр, ажлын байр байхгүй бөгөөд байгалийн орчны нөхцөлөөр тааруу төдийгүй иргэдийн боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар харьцангуй хүрэлцээ муутай байдаг. Олон жилийн турш, өөртөө засах орны засгийн газар олон үндэстний ард иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн мэдээллээр хангаж, ажил олголтын индэр бий болгон, иж бүрэн арга бодлого хэрэгжүүлсний ачаар иргэд цөл нутгаас гарч, томоохон хотуудад очин, орчин үеийн амьдралд ээнэгшин дассан маш сайн үр дүнд хүрснийг практикт гэрчилж байна гэжээ.

Шюй Гүйшян хэлэхдээ, хөдөлмөр хүчийг шилжүүлэхэд иргэдийг албадах бус, харин өөрийн дур сонирхол, эрэл хүслээс шалтгаална. Хэрэв иргэд гадагшаа гарч ажил хөдөлмөр хийх хүсэлтэй байвал засгийн газраас дэмжлэг үзүүлдэг, энэ нь голцуу иргэдийн сайн дураас байхыг хүндэтгэж буй явдал юм гэжээ. \Ренчинсоо\