Гуттерриш Путин нар уулзана
2022-04-23 18:02:23
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 26-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Оросын нийслэл Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана хэмээн Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик 22-нд мэдэгджээ.

Стефан Дужаррик хэлэхдээ, Гутерриш мөн Оросын ГХ-ийн сайд Лавровтой ажлын уулзалт хийнэ гэжээ. Антонио Гутерриш ОХУ болон Украинаас НҮБ-д суугаа төлөөлөгчид захидал илгээж, хоёр оронд айлчилж, Путин болон Зеленскийтэй тус тус уулзаж, энх тайван байдлыг бий болгох асуудлаар нүүр тулан хэлэлцэх хүсэлт тавьж байжээ. 

Н.Пүрэвжав