Афганистаны лалын сүмд халдлага болж 33 хүн амиа алдав
2022-04-23 12:18:07
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Афганистаны түр засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мужахид 22-ны өдөр олон нийтийн сүлжээгээр хэлэхдээ, мөн өдөр умард нутгийн Кундуз мужийн лалын сүмд дэлбэрэлт болж, 33 хүн амиа алдаж, 43 хүн шархадсан байна.

Афганистаны "Dawn News Network" тухайн газарт байсан хүний хэлсэн үгээс иш татан мэдээлснээр, халдлага мөн өдрийн 14:30 цагийн үеэр болсон бөгөөд амиа алдсан болон шархадсан хүмүүсийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй.
Кундуз мужийн Имам Сахиб дүүргийн цагдаагийн дарга Хафиз Омар хэвлэлийнхэнд халдлага үйлдсэнийг баталсан ч амиа алдагсдын тоо болон бусад нарийн зүйлийг мэдээлээгүй байна.