Орос тусгай цэргийн ажиллагааны шинэ үүргээ танилцууллаа
2022-04-23 11:03:15
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Оросын Цэргийн төв районы командлагчийн орлогч Миннекаев 22-ны өдөр хэлэхдээ, Оросын цэргийн тусгай ажиллагааны шинэ зорилтуудын нэг бол "Донбасс болон Украины өмнөд хэсгийг бүрэн хянах явдал" юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн өдөр Европын зөвлөлийн дарга Мишельтэй Украины нөхцөл байдлын талаар утсаар ярилцжээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, Миннекаев мөн өдөр Свердловскийн батлан хамгаалахын аж үйлдвэрийн нийгэмлэгийн жил тутмын хурал дээр хэлэхдээ, Оросын тусгай цэргийн ажиллагааны шинэ шатны зорилтуудын нэг бол "Донбасс болон Украины өмнөд хэсгийг бүрэн хяналтандаа байлгах явдал" юм. Оросын зэвсэгт хүчин Донбассыг хяналтандаа байлгаснаар Крымд хүрэх хуурай замын гарцыг бий болгоно гэж Миннекаев хэлэв. Украины өмнөд хэсгийг хяналтандаа авснаар Оросын цэргүүд Приднестровь руу гарах бас нэгэн гарцыг нээх болно.

22-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн албан сайтад мэдэгдэл нийтэлж, Оросын ерөнхийлөгч Владимир Путин мөн өдөр Европын зөвлөлийн дарга Мишельтэй утсаар ярьж, Украины байдлын талаар хэлэлцсэн байна. Орос, Украины удирдагчдыг шууд харилцахыг Мишель уриалсны тухайд Путин, Орос, Украины хэлэлцээрийн тодорхой үр дүнгээс уулзалт хийх боломж шалтгаална гэж дахин онцлов. Өнөөгийн хэлэлцээний байдлаар, Украины тал тогтворгүй байгаа бөгөөд хоёр тал хүлээн зөвшөөрөхүйц шийдэл хайхад бэлэн биш байна.

ОХУ-ын Үндэсний батлан хамгаалахын удирдах төвийн дарга Мизцев 22-нд Оросын Батлан хамгаалах яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ, Орос орон нутгийн 143 мянга 631 иргэн, гадаадын 341 иргэнийг Украины засгийн газрын оролцоогүйгээр Мариуполь хотоос нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн бууж өгсөн Украины 1844 цэрэг эсэн мэнд гарч явсан гэжээ.