Лавров: Орос, Украины хэлэлцээний ахиц удаан байна
2022-04-23 16:46:44
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 22-нд, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров хэлэхдээ, ОХУ, Украины яриа хэлэлцээний ахиц удаан байна гэжээ.

ОХУ-ын ГХЯ-ны сайтын мэдээлснээр, Мөн өдөр Лавров Москвад айлчилж буй Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердитэй хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хуралд Лавров хэлэхдээ, хоёр тал ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны талаар хэлэлцэв. Орос, Украины хэлэлцээний ахиц удаан байна гэж Оросын тал үзэж байна. Украины тал "өдөр бүр янз бүрийн мэдэгдэл" хийж, хүмүүст хэлэлцээ хийх шаардлагагүй байгаа, "тэнгэрийг харж суугаа" сэтгэгдэл төрүүлж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Оросын тал энэ сарын 15-нд Украины талд хэлэлцээрийн төслийг хүргүүлсэн боловч Украины тал ямар ч хариу өгөөгүй. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэлцээрийг Азовын гангийн үйлдвэрийн нөхцөл байдалтай холбож буй нь "буруу" юм. Оросын тал Украины үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, тэвчихгүй гэжээ. 

Н.Пүрэвжав