Хүн төрөлхтний аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулна
2022-04-24 10:48:56
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу 4-р сарын 24-ний өдөр нь Хятадын сансрын өдөр, мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дунфанхун-1"-ийг амжилттай хөөргөсний 52 жилийн ой юм. 1970 оны 4-р сарын 24-нд Хятад улс анхны хиймэл дагуул "Дунфанхун-1"-ийг сансарт амжилттай хөөргөсөн түүхтэй.

Сүүлийн жилүүдэд олон төрлийн чадавх бүхий янз бүрийн хиймэл дагуул, сансрын хөлгүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан үүссэн сансрын хог хаягдал нь тойрог замын төлөвлөлт, дараагийн хөөргөх үйл ажиллагааг явуулахад илүү өндөр шаардлага тавих болжээ. Ийнхүү Хятад улс сансар огторгуйг илүү сайн ашиглаж, сансрын аппаратыг аюулгүй, тогтвортой, эмх цэгцтэй ажиллуулахын тулд астероидын ажиглалт, урьдчилан сэрэмжлүүлэх системийг иж бүрэн байгуулна.

Үндэсний сансрын удирдлагын газрын орлогч дарга Ү Яньхуа саяхан Хятадын төв радио телевизийн сурвалжлагчид өгсөн тусгай ярилцлагадаа, Хятад улс газрын бөмбөрцгийн ойролцоох астероидын хамгаалалтын системийг байгуулж, астероидын нөлөөллийн аюулыг хамтдаа даван туулж, эх дэлхий болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг хамгаалахын тулд хувь нэмрээ оруулна.

Үүний зэрэгцээ Хятад улс мөн газрын бөмбөрцгийн ойролцоох астероидын хамгаалалтын системийг байгуулж, хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулан, газрын бөмбөрцгийн ойролцоох астероидын хамгаалалтын загварчлалын программ хангамжийг нээн хөгжүүлж, үндсэн үйл явцын сургуулилтыг хийнэ.