НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Орос, Украинд айлчилна
2022-04-24 09:20:25
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 22-ны орой Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Мариуполь хот хэвийн байдалдаа орсон гэж мэдэгдэв. Мөн өдрийн 12 цагаас эмэгтэйчүүд, хүүхэд, настайчуудыг Мариуполь хотоос нүүлгэн шилжүүлнэ гэж Украины албаны хүмүүс 23-ны өдөр нотолжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ирэх долоо хоногт Орос, Украинд айлчилж, 26, 28-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Зеленский нартай тус тус уулзана.

 Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков 22-ны орой хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Мариуполь хот хэвийн байдалдаа орж, оршин суугчид Украйны буудлагад өртөхөөс санаа зоволтгүй гудамжинд чөлөөтэй хөдөлж байна. Хотын захиргаанаас иргэдэд хоол хүнс, ус, амьдралын хэрэгцээт барааг түгээж буй бөгөөд Украины цэргийн хүчний үлдэгдэл "Азовын батальон" болон гадаадын хөлсний цэргүүдийг Азовын гангийн үйлдвэрийн бүсэд хаагаад байна. Тэрээр хэлэхдээ, АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Украин Мариупольд хяналтаа тогтоосоор байгаа гэж хэлсэн нь хуурамч мэдээлэл гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 26-нд Москвад Путинтэй, 28-нд Украинд Зеленскийтэй уулзана гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Жаррик 22-нд мэдэгдэв. Гутерриш саяхан НҮБ-д суугаа Орос, Украины байнгын төлөөлөгчийн газруудад захидал илгээж, хоёр улсад айлчилж, Путин, Зеленский нартай уулзан, энх тайван байдлыг сэргээх асуудлаар нүүр тулан хэлэлцэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Германы ГХЯ-ны сайд Белл Берк 22-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, НАТО энэ зун Мадридын дээд хэмжээний уулзалтаар тохиролцоонд хүрэх юм бол Герман улс НАТО-гийн зүүн хэсгээр цэргээ нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ. Өмнө нь тэрээр мөн Украинд цэргийн тусламж үзүүлэх тухай ярихдаа, Герман урт хугацааны байдлаас авч үзэхийг хүсэж байна гэж мэдэгджээ. Герман Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь дайны тал болно гэсэн үг биш гэдгийг тэрээр мөн онцолжээ.