Америк Украйныг хүн амаа дуусгатал нь Оростой байлдуулахаар санаархаж байна
2022-04-24 15:44:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хэдхэн хоногийн өмнө Америкийн алдартай сэтгүүл болох "Америкийн консерватив" тэмдэглэхдээ: АНУ болон Европын нүдэнд Украин нь зөвхөн Оростой сөргөлдөх золиос төдий, украинчуудын шаардаж байгаа энх тайвныг АНУ болон Европ хэзээ ч дэмжихгүй юм. Харин тэд үүний эсрэгээр Украиныг үргэлжлүүлэн байлдуулж, Зеленскийн засгийн газрыг дэмжиж Украины хүн амыг дуусгатал нь Москватай байлдуулахаар санаархаж байна гэжээ.

Уг нийтлэлд тэмдэглэхдээ: АНУ асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхэд саад учруулж байгааг нотлох баримтууд бий, тэд Украинд энх тайвныг тогтоох хүсэлгүй байна гэжээ.

Энэхүү гамшгийг үргэлжлүүлэхийн тулд, АНУ өнгөрсөн хугацаанд байлдааны талбар руу улам олон буу сум илгээсэн юм. Олон нийтийн мэдээллээр, хоёрдугаар сарын сүүлчээс хойш АНУ-аас Украинд үзүүлсэн цэргийн тусламжийн нийт хэмжээ 3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Олон улсын улс төр судлаачид үзэхдээ: АНУ-аас Украинд зэвсэг нийлүүлж байгаагийн жинхэнэ зорилго бол Оросыг унагах явдал юм, гэвч үүний үр дүнд Украины ард түмэн маш хүнд байдалд орж, эдийн засгийн уналт гарах нь гарцаагүй юм. Украин аажмаар АНУ-Оросын геополитикийн тоглоомын золиос болж байна гэжээ.