Хятад, Вьетнам хоёр улсын найрамдлын солилцооны ажиллагаа болов
2022-04-24 11:11:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Вьетнамын хилийн хамгаалалтын найрамдлын солилцооны долоо дахь удаагийн арга хэмжээ Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Чунзуо хотын Лонжөү шянь болон Вьетнамын Цао Бинь хотын Куанхэ шянь түүнчлэн холбогдох боомтын бүсэд болж, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ, Вьетнамын Батлан хамгаалахын сайд Фан Ван Гианг нар тус тус төлөөлөгчид даргалан оролцов.

Уулзалтын үеэр Вэй Фэнхэ хэлэхдээ, Хятад Вьетнам хоёр орны тэргүүн Ши Жиньпин, Нгуен Фу Тронг нар Хятад Вьетнамын харилцааг удирдан дагуулж, тасралтгүй урагш хөгжүүлж байна. Хоёр арми дээд түвшний стратегийн харилцаа холбоогоо хадгалж, олон салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, бүс нутгийн гаднах улс орнуудын хөндлөнгөөс оролцох, бусниулах үйлдлээс сэргийлж, Хятад Вьетнамын хилийн энх тайван, амар амгалан байдлыг хамтаар хамгаалж, Хятадын өмнөд тэнгисийн тогтвортой байдлыг бэхжүүлэх ёстой.

Фан Ван Гианг хэлэхдээ, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа бол Вьетнам Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны чухал тулгуур бөгөөд Хятад улстай хилийн энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах, хоёр орны харилцааг ахиулахад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Арга хэмжээний үеэр хоёр тал улаан хилийн баганын бичээсийг будаж, нөхөрлөлийн мод тарьж, Вьетнам дахь орон нутгийн бага сургуульд зочиллоо.