Афганистанд Хятадын тусламжийн хүнсний бүтээгдэхүүнийг тарааж байна
2022-04-24 10:01:44
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Афганистаны түр засгийн газрын дүрвэгсдийн хэрэг эрхлэх газар 23-ны өдөр нийслэл Кабулд 1500 хүнд Хятадын хүнсний тусламж тараалаа. Энэ нь 4-р сарын эхээр ирсэн Хятадын засгийн газраас Афганистанд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжын тав дахь хэсэг юм.

Афганистаны түр засгийн газрын дүрвэгсдийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Абдул Муталиб Хаккани Синьхуа агентлагтийн сурвалжлагчид хэлэхдээ, тухайн газарт байгаа хүн бүр Хятадын тусламжаар 50 кг будаа авах боломжтой гэжээ. Тэрээр хэлэхдээ, Афганистаны түр засгийн газар тус улсыг хүндрэлтэй байгаа үед Афганистанд тусламж үзүүлсэн Хятадын засгийн газарт талархаж байна гэжээ.

Афганистаны Түр засгийн газрын дүрвэгсдийн хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Халил Хаккани тусламж тараах газар дээр хэлэхдээ, Хятадаас тусламж үзүүлсэн хоол хүнсийг Афганистаны бүх мужид үргэлжлүүлэн тараана.

Афганистанд одоогоор хүмүүнлэгийн хүнд хямрал нүүрлээд байна. Хятадын засгийн газар өнгөрсөн 9-р сард, Афганистанд 200 сая юанийн хүнс, өвлийн хангамж, вакцин, эм бэлдмэл болон бусад яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ. Энэхүү төслийн хүрээнд одоогийн байдлаар 6220 тонн хүнсний тусламж хийгдээд байна.