Макрон дахин сонгогдсонд Хятадын тал баяр хүргэв
2022-04-25 20:40:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 25-ны өдөр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон сонгуульд дахин ялалт байгуулсантай холбогдуулан ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Макронд дарга Ши Жиньпин цахилгаан утас илгээн баяр хүргэв. Францын талтай хамт байж, "бие даасан тусгаар тогтнол, харилцан ойлголцол, алсын хараа, харилцан ашигтайгаар хамтдаа хожих" талаар дипломат харилцаа тогтоосон анхны хүсэл эрмэлзэлээ баримталж, хамтдаа Хятад Францын харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэн болон дэлхийн ард түмэнд аз жаргал авчрахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Мэдээллийн дагуу, орон нутгийн цагаар 24-ний өдөр Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өндөрлөж, одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон улиран сонгогдсон байна.