Антонио Гутерриш уриалга гаргав
2022-04-25 15:58:08
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 24-нд олон талт үзэл ба энх тайван дипломат харилцааны олон улсын өдөрлөгт үг хэлэхдээ, олон талт үзлийн өмнө тулгарч буй асар их сорилтын эсрэг олон улсын нийгэмлэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриалжээ. 

Гутерриш хэлэхдээ, НҮБ байгуулагдах үеийн олон улсын хамтын нийгэмлэгийн  олон тал үзлийн тухай амлалт зөрчигдөж байгаа бөгөөд олон талт хамтын ажиллагааны гол цөм зарчмууд НҮБ байгуулагдсанаас хойших хамаг их дарамтад байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс авахуулаад  бүс нутагт зөрчил мөргөлдөөн үүсэх нь нэмэгдэн, мөн өргөн цар хүрээтэй хөнөөх зэвсгийн хяналт удирдлага, олон нийтийн эрүүл мэндийн онц байдал, дэлхийн дүрвэгсдийг хамгаалах тогтолцоо зэрэг олон сэдвийн хүрээнд олон талт тогтолцоо ба дипломат харилцааны үнэ цэнэ урьд өмнө байгаагүй заналхийлэлд өртөөд байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэн өнөөгийн оршиж буй асуудлыг зохицуулан шийдвэрлэх ёстой. Мөн улс орнуудын засгийн газар, удирдлагууд хандан  яриа  хэлэлцээ хийх, дэлхий нийтийн шийдэлд хүрэх амлалтаа биелүүлэхийг уриалсан байна.