Ши Жиньпин Макронд баяр хүргэв
2022-04-25 16:53:12
Share
Share this with Close
youtube WeChat

 4-р сарын 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Макронд цахилгаан илгээж, Францын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, одоогийн олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд Хятад Францын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийн стратегийн ач холбогдол улам бүр чухал болж байна. Миний бие тантай хамтран зүтгэж, хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэж, хоёр ард түмэн, дэлхийн ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.