Европын аюулгүй байдлын өнөөгийн хямралын үндэс нь АНУ-ын урвалт юм
2022-04-25 20:44:01
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хятад Оросын харилцааны талаар хэлсэн үгэнд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 25-ны өдөр хэлэхдээ: Америкийн тал бодит байдлыг үл ойшоосон үндэслэлгүй буруутгахыг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Тэрээр мөн онцлон тэмдэглэхдээ, АНУ-ын итгэл алдсан хуурамч үйл ажиллагаа нь Европын аюулгүй байдлын өнөөгийн хямралын үндсэн шалтгаан болж байна гэжээ.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад улс Оросын зарим мэдэгдлийг, тэр дундаа "хуваашгүй аюулгүй байдлын" зарчмыг удаа дараа давтсаар ирсэн юм гэжээ.