Украин Туркийн Ерөнхийлөгч утсаар ярив
2022-04-25 15:54:06
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Украины Ерөнхийлөгч Зеленский  24-нд Туркийн Ерөнхийлөгч Эрдогантэй утсаар ярьж, Украины нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Подолжак 24-ний өдөр хэлэхдээ, Оросын арми мөн өдөр Азовын гангийн үйлдвэр рүү тасралтгүй довтолсон гэжээ.

——Зеленский 24-ний өдөр нийгмийн сүлжээнд тэмдэглэхдээ,  мөн өдөр өөрөө Эрдогантэй утсаар ярьж, Украин Оросын хэлэлцээний ахиц, Украины аюулгүй байдлын баталгааны талаар Турк болон бусад улстай хийж буй зохицуулалтын ахицаа ярилцлаа гэжээ. Тэрээр Мариуполь болон Азовын гангийн үйлдвэр ойролцоох иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэжээ.

——Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков 24-ний өдөр хэлэхдээ, Орос цэргийн тусгай ажиллагаа явуулснаас хойш Оросын арми Украины 141 нисэх онгоц, 110 нисдэг тэрэг, 551 нисгэгчгүй онгоц, 264 иж бүрдэл агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, 2496 танк болон бусад хуягт машин, 282 олон тооны пуужин харвагч, 1093 хээрийн их буу, миномёт, 2343 цэргийн тусгай машиныг устгасан гэжээ.