Америкийн цэргийн зэвсэг Польшид газардсаар байна
2022-04-25 16:07:21
Share
Share this with Close
youtube WeChat

Украины Интерфакс агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 24-ний өдөр Америкийн хүнд даацын тээврийн нисэх онгоцууд Украины хилээс  90 километрийн л зайд орших Польшийн Ржешов хотод хүрчээ. Нэг хоногийн дотор дор хаяж 6 онгоц газардсанаас АНУ-ын агаарын цэргийн С- 17А цэргийн тээврийн 2 нисэх онгоц болон АНУ-ын Пентагоны  түрээслэн хэрэглэж буй хэд хэдэн Боинг 747 тээврийн онгоц бий.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 4-р сарын 21-нд, АНУ Украинд 800 сая ам.долларын аюулгүй байдлын нэмэлт тусламж үзүүлнэ гэж байлаа.
АНУ-ын арми Польшийн Ржешов хотод цэргийн нисэх онгоцны буудал, цэргийн баазтай юм. Орос Украины мөргөлдөөний дараа АНУ тэргүүтэй НАТО-гийн орнууд Польшоор дамжин, хуурай замаар Украинд цэргийн тусламжийн бараагаа тээвэрлэсээр байна. Үүнтэй холбогдуулан Оросын тал Украинд зэвсэг нийлүүлж буй АНУ, НАТО-гийн тээврийн хэрэгслийг хууль ёсоор цэргийн цохилт өгөх бай болгохоо олон удаа онцолжээ.