"Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалт нь Азийн орнуудын хөгжилд түлхэц болж байна
2022-04-25 19:57:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хамтран ажиллаж, хамтдаа хожих нь Азийн хөгжлийн зайлшгүй зам юм. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь Азийн орнуудын дэд бүтцийн холболт, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлэх бодит үр дүнд хүрч, холбогдох улс орнуудын хамтран ажиллаж, хөгжлөө олох амжилттай туршлага болж байна. 2022 оны Боаогийн Азийн чуулга уулзалтын үеэр гадаад дотоодын зочид төлөөлөгчид "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь Азийн улс орнуудыг тахлаас гаргахад гүйцэтгэх үүрэг, "бүс ба зам"-ын өндөр чанартай бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх талаар ярилцав. Одоо та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

2021 оны сүүлчээр Хятад-Лаос чиглэлийн төмөр зам албан ёсоор ашиглалтад орж, хоёр орны ложистик болон хүмүүсийн солилцоонд дөхөм нөхцөлөөр хангажээ. Лаосын Олон нийтийн барилга байгууламж, ачаа тээврийн сайд Виенсават Сифадонон хэлэхдээ, халдварт өвчин, хөгжил зэрэг олон сорилттой тулгарч буй нөхцөл байдалд, Лаос-Хятадын төмөр зам зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр дамжуулж, өөрийн орны эдийн засгаа сэргээхэд эрч хүч нэмлээ.

"Дараачийн шатанд Бид гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлж, цаг хугацаа, зардлыг хэмнэхийн тулд хоёр болон олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан хил дамнасан ложистик, худалдааг дэмжих арга хэмжээг хэрхэн илүү үр дүнтэй болгох талаар илүүхэн анхаарч ажиллана. Цаашид зөвхөн жигдрээд зогсохгүй, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлж, эдийн засгийн хөгжлийг ахиулна гэдэгт би итгэж байна. Мөн энэ төсөл нь ложистик болон бусад салбарын хөгжлийг эрчимжүүлж, хэрэглээг сэргээн, эдийн засгийн хөгжлийг дэмжинэ гэдэгт итгэж байна.Үүнээс гадна Лаос-Хятадын төмөр зам нь манай хоёр орныг холбоод зогсохгүй Хятад, Зүүн өмнөд Азийн бусад улсууд, үүний дотор Тайланд ч илүү нягт холбоотой болжээ."

Пакистаны Ерөнхий сайд асан Шаукат Азиз хэлэхдээ, "бүс ба зам" санаачилга дэвшүүлснээс хойш Пакистан зэрэг олон оронд дэд бүтцээ шинэчилж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг сайжруулахад тус дэмжлэг болсон юм. Цаашид "бүс ба зам"-ын бүтээн байгуулалтбн хүрээнд Хятад Пакистан хоёр орны хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийг хүсэж байна.

"Бидний эдийн засаг үргэлжлэн хөгжихийн хэрээр Өмнөд Азид, тэр дундаа Пакистанд олон боломж тохиож байна. Эдийн засгийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой дэд бүтэц болон бусад салбарт хамтын ажиллагааны төслүүдийг түлхүү хэрэгжүүлэхийг хүсэж байна" гэжээ.

Дэлхийд ногоон хөгжлөөр тэргүүлэх чиглэл болгож буй байдалд "Ногоон торгоны зам"-ыг хамтран байгуулахын ач холбогдол онцгой анхаарал татаж байна. Хятадын нефть байгалийн хийн корпорацын ерөнхий менежер Хоу Чижюнь хэлэхдээ, "бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтаар Хятадын аж ахуйн нэгжүүд Хятадад хэрэгжүүлж буй ногоон өөрчлөлтийн туршлагаа илүү өргөн зах зээлд түгээж, ногоон болон нүүрстөрөгч багатай дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой гэжээ.

"2035 он гэхэд бид газрын тос, байгалийн хий, шинэ эрчим хүчний гурвалжлуулсан загварыг хэрэгжүүлнэ. Эдгээр туршлага, шинэ технологийг "бүс ба зам" дагуух улс орнуудад нэвтрүүлж, илүү чанартай хөгжлийг ахиулах боломжтой."

Дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгө маш их шаардагдах бөгөөд “Ковид-19” халдварын нөлөөгөөр “бүс ба зам” дагуух олон орон, ялангуяа хөгжиж буй орнууд өрийн хямралд өртөж байна. Үүнтэй холбогдуулан Боаогийн Азийн чуулга уулзалтын дэд хэрэг эрхлэх дарга, Хятадын санхүү банкны нийгэмлэгийн дарга Жөү Шяочуань хэлэхдээ, хөгжиж буй орнуудын өрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд янз бүрийн нөхцөл байдалд өөр өөр бодлого боловсруулах ёстой. Зах зээл, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллага, өртэй орнуудын бодит байдлыг харгалзан үзэх ёстой.

"Ерөнхийдөө зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсвэл улс орны Хятадыг өрийн урхи гэж гүтгэж байгаатай өөр байна. Эдгээрийн дийлэнх нь өртэй орнуудын компаниудад хэрэгцээтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, улс орны урт удаан хугацаанд ашигтай төслүүд юм. Гэхдээ энэхүү үйл явцад багахан хэсэг нь хүндрэлтэй тулгарах бөгөөд цар тахлын нөлөөллөөс болж олон талд тодорхой хэмжээний хүндрэл учруулах магадлалтай. Илүү сайн судалгаа хийж, боломжийн арга эрэлхийлэн, "бүс ба зам"-ын орнуудын өрийн асуудлыг зохицуулах шаардлагатай бөгөөд зарим орны санаатай гүтгэн хорлохоос болгоомжлох хэрэгтэй."