Дэлхийн үр тарианы үнэ яагаад өсөөд байгаа вэ?
2022-04-25 11:01:01
Share
Share this with Close
youtube WeChat


Сүүлийн өдрүүдэд дэлхийн үр тарианы үнэ дахин нэмэгдлээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын  сүүлийн үед нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 3-р сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс дээд цэгтээ хүрсэн бөгөөд дэлхийн үр тарианы үнэ ч түүхийн дээд цэгт хүрчээ. 

Сүүлийн үед НҮБ-ын хүнсний хөтөлбөрөөс мэдэгдэхдээ, хүн төрөлхтөн хоёрдугаар дайнаас хойших хамаг том хүнсний хямралтай тулгарч магад гэлээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, 1 тэрбум 700 сая хүн хоол хүнс, эрчим хүч, санхүүгийн системийн доголдолд өртөж, ядуурал, өлсгөлөнг улам хурцдуулж байна гэжээ.  

Сүүлийн жилүүдэд дэлхийн үр тарианы ургац жил дараалан нэмэгдэж, 2021/22 оны дэлхийн үр тарианы ургац 2 тэрбум 800 сая тоннд хүрсэн бөгөөд дэлхийн хүн бүрд ногдох үр тарианы хэмжээ 355 килограммд хүрсэн байна. Гэхдээ үүнд мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэрэг багтахгүй. Үүнээс үзэхэд хүнсний бүтээгдэхүүн дутах ёсгүй л даа.

Сүүлийн жилүүдэд дэлхийн үр тарианы ургац жилээс жил нэмэгдэж байна. Дэлхийд үр тариа дутагдахгүй байхад үр тарианы үнэ яагаад шинэ рекорд тогтоогоод байгаа бол? 4-р сарын 12-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо. Байден шатахууны үнэний өсөлтийг зогсоохын тулд био түлшний борлуулалтыг нэмэгдүүлэх яаралтай арга хэмжээ авахаа зарлажээ.  

Биотүлшний тосонд  биоэтанол, биодизель голчлон орж, үүнийг үр тариагаар үйлдвэрлэдэг бөгөөд нефтиэс  гаргаж авсан бензин, дизель түлшийг  орлох боломжтой. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр  нефтийн үнийн огцом өсөлт нь био түлшний эрэлтийг нэмэгдүүлэхэд хүргэжээ.