Эммануэль Макрон ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ
2022-04-25 11:04:20
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 24-ний орой Францын олон хэвлэлийнхэн нийтэлсэн санал асуулгын дүнгээс үзэхэд, Францын өнөөгийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн өдөр явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал асуулгад хэт барууны үзэлтэй "Үндэсний лиг" намаас нэр дэвшигч Марин Ле Пенийг тэргүүлж, улиран  сонгогдсон байна. 

Францын худалдааны FM телевизийн Elabe санал асуулгын компанийн статистик мэдээллийг иш татан мэдээлснээр,  Макрон 58.6 хувийн санал авсан бол Марин Ле Пен 41.4 хувийн санал авжээ. Макрон мөн өдөр үг хэлж, дэмжигчиддээ талархал илэрхийлсэн байна. Харин  Марин Ле Пен ялагдаа хүлээн зөвшөөрч, Үндэсний ассамблейн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ.