Омикроныг устгах дайныг тууштай урагшлуулж, заавал ялалт байгуулна гэв
2022-04-25 20:36:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 25-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Омикрон хувилбарын эсрэг Хятад улс "зүгээр хараад суух биш", харин омикроныг устгах дайныг тууштай урагшлуулж, заавал ялалт байгуулж, дэлхийд илүү их хувь нэмэр оруулах болно гэжээ.


Ван Вэньбинь тэмдэглэхдээ, халдварыг цэвэрлэн дарах Хятадын бодлого болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх Хятадын дүрэм журам нь шинжлэх ухаан болон мэргэжилтнүүдийн санал дүгнэлтэд үндэслэсэн байдаг, Хятад улсын бодит байдал болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үндсэн зарчимтай нийцэж, Хятадад амьдарч буй дотоод гадаадын иргэдийн эрүүл мэнд болон аюулгүй байдлыг дорвитой баталгаажуулж, бас дэлхийн хэмжээнд тахлын эсрэг тэмцэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Холбогдох тоо баримтаас харахад, 2021 онд Хятадад коронавирусээр өвчлөсний улмаас үүдсэн нас баралтын түвшин 100,000 хүнд 0.4 байгаа нь ердөө АНУ-ын 1/606-д хүрч байгаа, ингээд дэлхийд цар тахлын улмаас нас барсан хүний тоогоор хамгийн бага улсуудын нэг болсон байна гэжээ.