Дэлхийд стратегийн хувьд бие даасан Европ шаардагдаж байна
2022-04-26 09:01:29
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 24-ний өдөр, Францын одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон сонгуульд дахин ялалт байгууллаа. ЕХ-ны гол орон болохын хувьд Франц нь Европын интеграцчлалыг дэмжиж, стратегийн бие даасан байдлыг баримталсаар ирсэн юм. Европ тивд дайны гал дахин өрнөж буй энэ үед Макрон улиран сонгогдсон нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Макрон энэ удаагийн сонгуулийн хөтөлбөрт анхныхаа бодлогоо үргэлжлүүлж, "илүү бие даасан" Францыг бий болгоно хэмээн онцолжээ. 

Энэ нь түүний сонгуулийн ажиллагаанд дэмжлэг болсон хэдий ч улиран сонгогдсоны дараа түүнд тулгарах бас нэгэн бэрхшээл болох юм. Украины асуудлаарх АНУ-тай ашиг сонирхлын зөрүүтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар илүү тусгагдана. Орос-Украины мөргөлдөөн бол Дэлхийн 2-р дайнаас хойш Европт нүүрлэсэн хамгийн том хямрал юм. АНУ-ын өдөөн хатгалгаар Европ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаа бөгөөд үүнээс үүсгэсэн үр дагавар улам бүр хурцдаж байна. 

Евро бүсийн инфляцийн түвшин 3-р сард дээд түвшинд буюу 7.4%-д хүрч, зарим улс орны инфляцийн түвшин 15.6%-д хүрснийг ЕХ-ны статистик харуулж байна. Эрчим хүчний үнэ, хүнсний үнэ тасралтгүй өсөж, Европчуудын амьдралд хүндрэл тулгарчээ. Энэ нь АНУ-ын хяналтад Европ Орос-Украины мөргөлдөөний асар том золиос болсныг харуулж байгаа юм. Украины хямралыг санаачлагч АНУ харин нэг талд  нь үр шимийг нь хүртэж, Оросыг боогдуулах төдийгүй Европын хараат байдлыг бэхжүүлэхийн тулд "Украины урхи"-г бүрэн ашиглаж байна. Европын компаниудыг дарамтлах, "үндэсний аюулгүй байдал" нэрээр Европын бүтээгдэхүүнд татвар ногдуулах, холбоотнууддаа мэдэгдэхгүйгээр Афганистанаас цэргээ дангаар татах зэрэг АНУ-ын хийсэн үйлдлүүд нь Европт нэгэн зүйлийг ойлгуулж байна. Тухайлбал АНУ ба Европын ашиг сонирхол зөрчилдсөн үед АНУ ямар ч холбоотноос татгалзахаас буцахгүй юм. Тийм ч учраас Европын орнууд АНУ-ын стратегийн хараат байдлаас салах уриалга улмаар чангарч байна. ЕХ өнгөрсөн сард "Стратегийн луужингийн төлөвлөгөө"-г гаргаж, НАТО-гоос ангид Европын цэргийн хүчийг байгуулж, Европын аюулгүй байдлын тогтолцоог бий болгохыг санал болгосон нь энэ зорилгод хүрэхийн төлөө юм. Энэ талаар Европ нь илүү ихийг хийх боломжтой. Хятадтай байх харилцааны талаар Европ нь өөрийн гэсэн сонголтыг хийж, зөв оновчтой ойлголттой байх ёстой. Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шерман Европын холбоонд айлчилж, гурав дахь удаагийн "Хятадын тухай АНУ ЕХ-ны яриа хэлэлцээ"-г ашиглан Хятадыг хорон санаатай гүтгэж буй нь эцсийн эцэст Орос Хятад Европыг бүхэлд нь хамарсан тооцоолол хийхийг хүссэн явдал юм. Үнэмлэхүй аюулгүй байдал, үнэмлэхүй ноёрхлыг хадгалахын тулд алхам алхмаар бий болгосон "Америкийн урхи" бөгөөд Европ үүнийг үл тоомсорлон байж чадахгүй. Европын хувь заяа европчуудын өөрсдийнх нь гарт байх ёстой. Макроны "Европын стратегийн бие даасан байдал"-ын тухай тунхаглал аль болох түргэхэн хэрэгжүүлэх ёстой. Дэлхийд стратегийн хувьд биеэ даасан Европ хэрэгтэй бөгөөд Европ нь ээдрээтэй дэлхий ертөнцөд илүү тогтвортой бөгөөд тодорхой байдлыг бий болгох ёстой юм.