Хувийн шугамаар сансрын станцыг зорьсон хүмүүс
2022-04-26 10:22:37
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн хувийн компанийн анх зохион байгуулсан олон улсын сансрын станцыг зорьсон хамтлаг 25-нд Америкийн сансрын хайгуулын технологийн компанийн “Луу” сансрын хөлөг эх дэлхийд буцан ирж, Америкийн зүүн өмнөд нутгийн Флорид муж улсын далайн эрэг ойролцоо газардлаа.

"Луу" сансрын хөлөг Америкийн зүүн нутгийн цагаар 24-ний өдрийн 21 цаг 10 минутад Олон улсын сансрын станцаас хөдөлж, эх дэлхийг зорьжээ. Америкийн зүүн нутгийн цагаар 25-ны 13 цаг 6 минутад уг сансрын хөлөг Флоридагийн далайн эргийн ойролцоо газарджээ.

"Ax-1"  нэртэй уг нислэгийг Аксиом сансрын корпорац НАСА-тай арилжааны хамтын ажиллагааны төсөл болгон зохион байгуулжээ. 4  сансрын нисэгч нь Америкийн Майкл Лопез-Алегриа, Ларри Коннор, Канадын Марк Патти, Израилийн Эйтан Стибе нар байлаа.

"Луу" хөлгийг энэ сарын 8-нд Флорида дахь Кеннедигийн сансрын төвөөс "Шонхор 9" пуужингаар хөөргөж, 4 сансрын нисэгчийг Олон улсын сансрын станц руу нисгэжээ. Сансрын хөлөг 9-ний өдөр Олон улсын сансрын станцтай холболдов.
Уг нислэгийг 10 хоногоор явуулахаар төлөвлөж байсан ч Флоридагийн далайн эрэг орчмын цаг агаарын таагүй байдлаас болж эх дэлхийд буцах цаг нь хойшлогдсон юм.