Хятад улс оюуны өмчөөр баялаг орон болж байна
2022-04-26 16:13:43
Share
Share this with Close
youtube WeChat


Жил бүрийн 4-р сарын 26 бол дэлхийн оюуны өмчийн өдөр юм. Хятадын засгийн газрын 24-нд гаргасан тоо баримтаас харахад, 2021 онд Хятадын  РСТ-ийн олон улсын патентын өргөдлийн тоо гурван жил дараалан дэлхийд тэргүүлжээ. Сүүлийн 5 жилд Хятадын дэлхийн инновацийн индексийн зэрэглэл хурдацтай өссөнөөр Хятадын олон улсын оюуны өмчийн хамтын ажиллагаа асар их ахиц дэвшил гаргалаа. 

Хятадын Оюуны өмчийн үндэсний  газраас 24-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятадын өргөдөл гаргагчид Патентийн хамтын ажиллагааны гэрээний шугамаар 69 мянга 500 олон улсын патентын өргөдөл гаргасан нь гурав дахь жилдээ дэлхийд нэгдүгээрт бичигдлээ. 

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан "Дэлхийн инновацийн индексийн тайлан"-д Хятад улсын зэрэглэл 2017 онд 22-т байснаас 2021 онд 12-т орж, дундаж орлоготой эдийн засгийн цогцуудын нэгдүгээрт орсон бөгөөд  дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг болжээ. 

Хятад улс дэлхийн оюуны өмчийн засаглалд гүнзгий оролцож, "Бүс ба зам"-ын оюуны өмчийн хамтын ажиллагааг тууштай дэмжсээр ирсэн юм. 2021 онд "Бүс ба зам"-ын дагуух улс орнуудад Хятадын аж ахуйн нэгжүүдийн патент авах өргөдлийн тоо 8596-д хүрч, 2020 оны мөн үеэс 29.4%-иар өссөн байна. 2021 онд Сингапур, БНСУ, Израиль зэрэг "Бүс ба зам" дагуух орнууд Хятадад нийт 25 мянган  патент авах хүсэлтээ гаргасан нь 2020 оны мөн үеийнхээс 7.7%-иар нэмэгдсэн байна.