АНУ нэг улсыг бут ниргэж, нэг үеийнхний ирээдүйг сүйрүүлсэн гэв
2022-04-26 20:18:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 26-ны өдөр хэлэхдээ, Америк Афганистаны Төв банкны хөрөнгийг хууль бусаар царцаасанаа даруй түргэн цуцалж, Афганистаны ард түмнээс уучлалт гуйж, 20 жилийн хугацаа алдсаны нөхөн төлбөрийг төлж, Афганистаны ард түмнийг хөнөөсөн алуурчдыг хуулийн дагуу баривчлах ёстой гэжээ.

Мэдээллийн дагуу, 25-ны өдөр НҮБ-ын хүний эрхийн бие даасан 14 шинжээч мэдэгдэл гаргаж, Америкийн засгийн газар Афганистаны Төв банкны олон тэрбум долларын хөрөнгийг царцааж байгааг шүүмжилж, энэ нь Афганистаны эмэгтэйчүүдийн амьдралын нөхцөл байдлыг үргэлжлүүлэн дордоох болно гэжээ.

Ван Вэньбинь холбогдох асуултад хариулахдаа, АНУ 20 жилийн турш Афганистан руу довтолж, 30,000 гаруй энгийн иргэдийг багтаасан 174,000 афган иргэний амь насыг авч одон, афганчуудын бараг гуравны нэг нь дүрвэгсэд болж, афганчуудын талаас илүү хувь нь хэт өлсгөлөнтэй тулгарч, ховор тохиох хүмүүнлэгийн сүйрэлд хүргэсэн байна гэжээ.