COVID-19-ээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа сулруулах цаг болоогүй
2022-04-27 16:27:42
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ДЭМБ-аас 26-нд мэдэгдэхдээ, тус байгууллагад бүртгэгдсэн батлагдсан тохиолдол, нас баралтын тоо буурсаар байгаа нь сүүлийн үед улс орнууд  коронавирусийн  халдварын эсрэг шинжилгээгээ эрс багассантай холбоотой.  COVID-19-ээс урьдчилан сэргийлэх, хянах хүчин чармайлтаа сулруулах цаг арай болоогүй гэжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом мөн өдөр хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт улс орнууд ДЭМБ-д 15 мянга гаруй хүн нас барсан гэж мэдүүлэлт хийсэн нь 2020 оны 3-р сараас хойших долоо хоног тутмын хамгийн бага үзүүлэлт болжээ. 

Гэхдээ улс орнууд вирусийн эсрэг  шинжилгээ хийхийг  багасгаснаас болж ДЭМБ вирусийн  тархалт, генетикийн дарааллын талаар авсан  мэдээлэл явах тусам бага болсон гэжээ.