Хэргийн эзэн хариугаа амсах нь гарцаагүй
2022-04-27 16:24:31
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 27-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Карачигийн их сургуулийн Күнзийн институтын автобусанд террорист халдлага үйлдсэн талаар сэтгүүлчийн асуултад хариулав.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад улс энэхүү томоохон террорист халдлагыг хатуу  зэмлэн буруушааж, туйлаар дургүйцэж байгаа бөгөөд харамсалтайгаар нас барсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж, бэртэгсэд болон нас барагсдын ар гэрийнхэнтэй сэтгэл нэгтэй байна. Хятадын ГХЯ болон Пакистанд суугаа Хятадын Элчин Сайдын Яам, Консулын газрууд яаралтай тусламжийн механизмыг хэрэгжүүлжээ. Энэ хэргийг нэн даруй шалгаж, гэмт этгээдүүдийг баривчлан, хуулийн дагуу хатуу шийтгэхийн зэрэгцээ Пакистан дахь Хятадын иргэдийн аюулгүй байдлыг хангах бүх талын арга хэмжээ авч, ийм хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэхийг Пакистаны талаас шаардаж байна. Хятад улс Пакистаны талтай хамтран хойшдын ажлыг сайтар хийхэд бэлэн байна гэжээ.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, хэрэгт холбогдсон террорист байгууллагад хатуу цохилт өгөхийг үргэлжлэн шаардаж байна. Хятадын иргэдийн ариун цусыг талаар  урсгахгүй, хэргийн арын жинхэнэ эзэн нь хариугаа амсах нь гарцаагүй гэжээ.