Хүн төрөлхтний эрүүл мэндийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна
2022-04-27 10:07:12
Share
Share this with Close
youtube WeChat

2022 он бол артемизининыг илрүүлсний  50 жилийн ой юм. Тавин жилийн өмнө Ту Юуюу тэргүүтэй Хятадын эрдэмтэд хумхаа өвчний эсрэг артемизининыг анх удаагаа илрүүлж, амжилттай гаргаж авснаар Хятадад энэ өвчнийг устгахаар зогсохгүй энэхүү сайн чанарын эмийг дэлхий дахинд харамгүй түгээсэн юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хумхаа өвчнийг эмчлэх артемизинин нь хурдан үр дүнтэй, гаж нөлөө багатай, үнэ нь хямд, хэрэглэхэд хялбар байдгаараа олон улсын талархлыг хүлээжээ. Азиас Африк, Европоос Америк тив хүртэл энэхүү эм нь олон хүний амийг аварсаар ирсэн юм. 

2000 оноос хойш ДЭМБ артемизининыг хумхаа өвчний эсрэг хамгийн эхний сонголт болгосон байна. ДЭМБ-аас гаргасан бүрэн бус тоо бүртгэлээс үзвэл, артемизинин нь дэлхий даяар олон сая хүний амийг аварч, жил бүр хэдэн зуун сая өвчтөнийг эмчилж байна. Зөвхөн Сахарын цөлөөс өмнөх Африкт 240 сая орчим хүн артемизинины хавсарсан эмчилгээний үр шимийг хүртсэн бөгөөд үүнийг Африкчууд " Дорнодын шидэт эм" гэж нэрлэдэг. 2021 оны эцэс гэхэд Хятад улс хөгжиж буй орнуудад хумхаа өвчний эсрэг хэдэн арван мянган технигчийг бэлтгэж, 30 улсад хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийг байгуулахад туслан, гадаадад туслах эмнэлгийн багийн 28 мянган гишүүнийг хөгжиж буй 72 оронд илгээжээ. Артемизинин бол Хятадаас дэлхийд барьсан нандин бэлэг бөгөөд Хятад улс хөгжиж буй асар олон оронтой хамтран эрүүл мэндийн нэгдмэл цогцыг цогцлоох ажлыг ахиулах үүрэг хариуцлага хүлээж буйг нотолж байна. 

Артемизинээс гадна Африк эбола тахалд нэрвэгдэж, олон улс тахлын бүсээс гарч явахад Хятад улс харин Африкт яаралтай тусламж үзүүлэхээр эмнэлгийн багийг илгээж, Африк руу хамгийн яаралтай тусламж үзүүлэн, Африкийн орнуудтай эцсээ хүртэл мөр зэрэгцэн тэмцэж байсныг Африкийн олон хүмүүс одоо ч тодорхой санаж байна. Өдгөө хүн төрөлхтөн сүүлийн зуунд тохиолдсон хамгийн аймшигтай тахал өвчинтэй нүүр тулаад байна. Хятад улс хамгийн өргөн хэмжээний хүмүүнлэгийн ажиллагаагаар дэлхий дахинд тусламжийн гараа сунгасан юм. Өнөөг хүртэл Хятад улс дэлхийн 153 улс орон, 15 олон улсын байгууллагад тахлын эсрэг олон зуун тэрбум тусламжийн эд бараа, 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад 2.2 тэрбум тун вакцин нийлүүлж, "дархлааны цоорхой"-г нөхөж, хүн төрөлхтнийг халдварт өвчнийг даван туулахад чухал хувь нэмэр оруулжээ. Египетийн Эрүүл мэндийн дэд сайд Мохаммад Хассани "Хятад улс бусад улс орнуудад вакцины тусламжийг идэвхтэй үзүүлж байна. Хоёр орны хамтын ажиллагааны дүнд Египетийн вакцинжуулалтын түвшин 70 хувьд хүрч чадсан" гэж мэдэгдэв. 

Халдварт өвчнийг хүн төрөлхтний хөгжлийг боогдуулах харш саад болгож яасан ч болохгүй. Артемизинээс авахуулаад Хятадын вакцин хүртэл Хятад болон дэлхийн улс орнууд гар гараа холбон  бэрхшээлийг даван туулж буй шинэ түүхийг бичжээ.  Улс орнууд 190 гаруй жижиг завин дээр биш, харин хувь заяагаа нэгтгэсэн том хөлөг онгоцонд урагшилж байгаа юм.