Галтай цогтой залуу археологичид
2022-04-27 18:59:46
Share
Share this with Close
youtube WeChat

 

Археологичид ихэвчлэн ахмад эрдэмтэд хэмээн олон хүн боддог. Харин Хятадад археологийн ажилд залуучууд идэвхтэй оролцдог болоод байна. Хүмүүсийн нүдэнд уйтгартай мэт санагддаг археологийн ажил нь 90-ээд онд төрсөн залуучуудын сонирхдог ажил төрөл болоод байгаа билээ. 

Хятадын баруун өмнөд нутгийн Сьчуань мужаас олдсон Саньшиндүй олдвор нь 3000-5000 жилийн өмнөх түүхтэй холбогдох болохоор өнгөрсөн 100 жилд олдсон хамгийн том археологийн олдворын нэг юм. 2021 оны наана цаана тус олдвороос алтан баг, хүрэл баримал, хүрэл хөшөө, хаш чулуу, зааны яс зэрэг 500 гаруй соёлын чухал дурсгалууд олдож, дэлхий нийтийг цочирдуулж билээ. 

Харин эдгээр чухал олдворуудын малтлага судалгааны ажилд оролцсон эрдэмтдийн нэлээд хэсэг нь 90-ээд онд төрсөн залуу археологичид юм.

Шү Дань-Ян бол Сьчуань мужийн Соёлын дурсгалын археологийн хүрээлэнгийн 1995-аад онд төрсөн залуу эрдэмтэн бөгөөд Саньшиндүй олдворын малтлагын ажилд гар бие оролцжээ. Малтлагын ажил нь ерөөс газар элэгдэн хэвтэж хөрс ухах, сойзоор хөрсийг цэвэрлэх, зарим хэсэгт нь шүдний чигчлүүрээр тэмдэг тавих зэрэг нарийн ширийн ажил бөгөөд ядарвал малтаж гаргасан ваарны хэлтэрхийг хэмжих, зураг авах, сканердах, нарийн тэмдэглэл хийх зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Тэрээр энэ тухайгаа ярихдаа, нас минь бага боловч эдгээр жилүүдэд миний малтсан шороо миний идсэн хоолноос ч их гэж хэлэхэд хэтрүүлэг биш байх аа гэсэн юм.

Н.Пүрэвжав