Герман Украинд танк нийлүүлэхээ мэдэгдэв
2022-04-27 16:35:26
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Германы батлан хамгаалахын яамны сайд  Кристина Ламбрехт 26-нд хэлэхдээ, Герман Украинд "Чита" зенитийн агаарын довтолгооноос хамгаалах танк нийлүүлнэ гэжээ. 

Герман, Америк, Австрали зэрэг 40 гаруй орны төлөөлөл мөн өдөр Германы Рахм Агаарын цэргийн хүчний баазад хуралдан, Украины нөхцөл байдлын талаар ярилцжээ. Кристина Ламбрехт хурал дээр, Герман Украинд "Чита" зенитийн танк нийлүүлэх бөгөөд Украины армид сургуулилалт хийнэ гэжээ. 

Германы хэвлэлийнхний мэдээлснээр, Танкуудыг Германы цэргийн “Краусс-Маффей Вегманн” компани Украинд нийлүүлнэ гэжээ.