Аюулгүйн зөвлөл татгалзах саналын талаар тогтоол батлав
2022-04-27 15:01:29
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Ерөнхий ассамблей 26-ны өдөр тогтоол баталж, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд татгалзсан санал өгсний дараа ерөнхий ассамблей автоматаар албан ёсны хурал хийж мэтгэлцэнэ гэжээ.

Санал хураалтгүйгээр баталсан уг тогтоолд Аюулгүйн зөвлөлийн нэг юм уу хэд хэдэн байнгын гишүүн орон татгалзах санал өгснөөс хойших 10 хоногийн дотор  Ерөнхий Ассемблэй ижил асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулахгүй тохиолдолд Ерөнхий Ассамблейн дарга Ерөнхий Ассамблейн албан ёсны хуралдааныг зарлан хуралдуулж, татгалзах санал өгсөн асуудлаар мэтгэлцэнэ.
Татгалзах санал өгсөн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон НҮБ-ын ерөнхий ассамблейн холбогдох хуралдаанд онцгой журмын дагуу тэргүүлэн үг хэлэхийг тогтоолд шийдвэрлэв.
“НҮБ-ын дүрэм”-д зааснаар Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн орон журмын бус асуудлаар татгалзах санал оруулах эрхтэй. Байнгын 5 гишүүн орон бүгд татгалзах санал оруулахгүй нөхцөлд журмын бус асуудлаарх тогтоолыг батлах ёстой юм.