Хөдөлмөрчин иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлэв
2022-04-27 19:50:29
Share
Share this with Close
youtube WeChat

27-ны үдээс өмнө Хятадын уран дархдын инновацын солилцооны анхдугаар хурал Бээжин хотноо нээгдэв. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин баярын захидал илгээж, хуралд амжилт хүссэн бөгөөд "5.1"-ний олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс өргөн олон чадварлаг боловсон хүчин болон хөдөлмөрийн жишээч нарт чин сэтгэлийн мэндчилгээ болон баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа онцлохдоо, мэргэшсэн боловсон хүчин бол Хятадын үйлдвэрлэлийг тулгуурлагч чухал хүчин юм. Хятадын ажилчин анги болон ард олон хөдөлмөрчин иргэд хөдөлмөрийг дээдлэн, өнөөгийн дэлхийн ертөнцийн шинжлэх ухаан, технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, шаргуу суралцан, гүнзгий судалж, шинийг санаачлан, эрэлхийлэн зүтгэж, техникийн ур чадварын түвшинг тасралтгүй дээшлүүлж, чансаатай хөгжлийг түргэтгэх, хүчирхэг улсын стратегийг хэрэгжүүлэх, орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулахад оюун ухаан, хүч зүтгэл үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Н.Пүрэвжав