Сансрын мөрөөдлөө илгээвэл үзэсгэлэнд оролцох боломжтой
2022-04-27 14:54:03
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 24-нд Хятадын сансрын өдөрлөг тохиосонтой холбоотойгоор Хятадын Шинжлэх ухаан технологийн ордон сансар огторгуйн сэдэвт үзэсгэлэн зохиож, Хятадын хүүхдүүдийн 60 гаруй уран зургийн бүтээлийг үзүүлж байна.

△“Хэрэв би сансрын станцад хүрвэл” \Бээжингийн Шичэн дүүргийн Багшийн сургуулийн харьяа бага сургуулийн Шюй Зычи \

△“Мянганы  болзоо”  \Бээжингийн Шичэн дүүргийн Багшийн сургуулийн харьяа бага сургуулийн Лүө Жао-И\

△“Одот орчлонгийн мөрөөдөл” \ Хэбэй мужийн Шинтай хотын Линьчэний туршилтын дунд сургуулийн Жао Зэмяо\

△“Тяньгүний шинэ хот” \Сычуань мужийн Чэндү хотын Шышы нэгдмэл дунд сургуулийн Ли Мэнчэнь\

△“Сансраар аялах” \Хайнань мужийн Санья хотын Наньшинь бага сургуулийн Ли Шянькай\

Хятадын Сансрын станцын Тяньхэ үндсэн бүхээг ноднингийн 4-р сард сансарт хүрснээс хойш хоёр удаад 6 сансрын нисэгч очиж ажиллажээ. Шэньжөү-12-ын сансрын нисэгчид тэнд 3 сар, Шэньжөү-13-ын сансрын нисэгчид 6 сард ажилласан юм. Энэ жилийн сүүлч гэхэд Хятадын сансрын станцыг байгуулж дуусах бөгөөд дэлхийн олон газрын сансрын нисэгчид очиж ажиллах боломжтой болно.
Та сансарт аялах хүсэлтэй юү?Сансар дахь ажил амьдралыг та хэрхэн төсөөлдөг вэ?Сансрын мөрөөдлөө зурагласан уран зургийн бүтээлээ та 2022 оны 6-р сарын 10-наас өмнө  crimongol@gmail.com и-мэйлээр илгээгээрэй. Тэгэхдээ өөрийнхөө хаягаа тодорхой бичээрэй. Шалгаруулалтын дүнд танай бүтээл Хятадын Шинжлэх ухаан технологийн ордны үзэсгэлэнд орох боломжтой. Та мөн сансар дахь ажил амьдралын талаар сонирхсон асуултаа илгээж, Хятадын сансрын нисэгчтэй шууд холбогдох боломжтой.